Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлийн ажил 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлнэ.

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлийн ажил  2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлнэ.

 

 

 

2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1354 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 46% буюу 623 нь нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байна. 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 145917 хүүхэд байгаагаас төрийн өмчийн 216 цэцэрлэгт 77706, төрийн бус өмчийн 407 цэцэрлэгт 27379, нийт 623 цэцэрлэгт 105085 хүүхэд хамрагдаж хамран сургалт 72,0 хувьд хүрсэн. Өнгөрсөн хичээлийн жилийнхээс хүүхдийн тоо 12185, хамран сургалтын хувь 3.7-оор нэмэгдсэн дүнтэй.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилт болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл-мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.

  1. 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийн бүртгэл цахим хэлбэрээр 2017 оны 07 дугаар сарын 25-ний өдрөөс 08 дугаар сарын 24 -ний өдрийг дуустал зохион байгуулна.
  2. Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар зохион байгуулна.
  3. Тухайн цэцэрлэг онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийг 20 хүртэл хувиар тооцож нэмж элсүүлж болох бөгөөд бүртгэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар тус тус зохион байгуулна.

           Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт “Цахим бүртгэл, элсэлт” зохион байгуулах ажлын зөвлөмж, хүүхдээ цахим хэлбэрээр бүртгүүлэх заавар, хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон Нийслэлийн Боловсролын газрын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/40 дугаартай тушаалыг tsetserleg.ulaanbaatar.mn, www.edub.edu.mn сайтад байршуулсан байна. Нийслэлийн Боловсролын газраас “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтэс, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон.

Дүүргийн боловсролын хэлтсүүдийн холбогдох утасны дугаарууд

Баянгол               88093035                                                 Хан-Уул               99142798

Баянзүрх             95267120, 99245726                                    Налайх               88015480

Багануур             70213815                                                 Сүхбаатар           70111606 

Чингэлтэй            315442                                                    Сонгинохайрхан  70171110, 70171117

Нийслэлийн Мэдээлэл Технологийн газар  330822

Элсэгчдийн нэгдсэн мэдээг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилна.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

 

 

МЭДЭЭЛЭЛ

1. 2015 оны буюу 2 настай хүүхдийн элсэлт (Урьдчилсан байдлаар) 

2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 223 цэцэрлэгийн 346 бүлэгт 11549 хүүхдийг шинээр элсүүлэн сургана. Энэ нь хамрагдвал зохих 37997 хүүхдийн 32 орчим хувь нь төрийн өмчийн цэцэрлэгт элсэнэ. (Урьдчилсан байдлаар)          

ДҮҮРЭГ

БҮЛГИЙН ТОО

ХҮҮХДИЙН ТОО

1

БАЯНГОЛ

74

2554

2

БАЯНЗҮРХ

56

2027

3

БАГАНУУР

17

484

4

БАГАХАНГАЙ

3

45

5

НАЛАЙХ

7

263

6

СҮХБААТАР

44

1511

7

СОНГИНОХАЙРХАН

79

2397

8

ХАН-УУЛ

31

1125

9

ЧИНГЭЛТЭЙ

35

1143

 

346

11549

2. 3-5 настай 5859 хүүхдүүдийг шинээр элсүүлэн сургана. 2 хүртэлх насны 395 хүүхэд 3 клиник сувилалд элсэнэ. (Урьдчилсан байдлаар)Нийт шинэ элсэлт: 17803

 

 

 

Дүүрэг

0

1

2

3

4

5

2-5

1-4

1

БНД

579

624

708

772

667

641

2788

2771

2

БХД

96

78

121

99

106

94

420

404

3

БГД

5777

5949

6099

5611

5344

4795

21849

23003

4

БЗД

6993

8703

8729

8871

7959

7475

33034

34262

5

НД

806

830

924

1022

930

902

3778

3706

6

СХД

7846

8702

8592

8620

8125

7209

32546

34039

7

СБД

2881

3517

3747

3691

3281

2957

13676

14236

8

ХУД

4508

4630

4957

4086

4298

3864

17205

17971

9

ЧД

3725

3925

4120

4022

3836

3551

15529

15903

УБ

33211

36958

37997

36794

34546

31488

140825

146295

 3. МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ОРШИН СУУГАА ХҮН АМЫН ТОО, насаар-2016

Дүүрэг

0

1

2

3

4

5

2-5

1-4

1

БНД

579

624

708

772

667

641

2788

2771

2

БХД

96

78

121

99

106

94

420

404

3

БГД

5777

5949

6099

5611

5344

4795

21849

23003

4

БЗД

6993

8703

8729

8871

7959

7475

33034

34262

5

НД

806

830

924

1022

930

902

3778

3706

6

СХД

7846

8702

8592

8620

8125

7209

32546

34039

7

СБД

2881

3517

3747

3691

3281

2957

13676

14236

8

ХУД

4508

4630

4957

4086

4298

3864

17205

17971

9

ЧД

3725

3925

4120

4022

3836

3551

15529

15903

УБ

33211

36958

37997

36794

34546

31488

140825

146295

2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны нийт хүүхдийн тоо: 146295

4. 2016-2017 оны хичээлийн жилд статистик мэдээний хугацаанаас хойш ашиглалтад орсон цэцэрлэгүүд

Дүүргийн нэр

Цэцэр лэгийн дугаар

Хүчин чадал

Нийт хүүхдийн тоо

1

БГД

242

120

185

2

БЗД

211

120

208

3

БЗД

212

120

175

4

БНД

241

240

300

5

СБД

1

150

196

6

ЧД

221

120

200

7

ЧД

222

120

200

8

ЧД

224

150

240

9

ЧД

245

150

240

10

ЧД

246

150

230

11

ЧД

247

150

240

 

 

 

1590

2414

5. 2017-2018 оны хичээлийн жилд шинээр ашиглалтад орох цэцэрлэгүүд

Дүүргийн нэр

Цэцэр лэгийн дугаар

Хүчин чадал

Нийт хүүхдийн тоо

Тайлбар

1

БЗД

249

50

80

Шинэ барилга

2

СБД

248

75

120

3

СХД

228

150

170

4

СХД

244

100

160

5

ХУД

250

240

90

 

 

 

615

620

 

1

СХД

118

50

50

Өргөтгөл

2

СХД

188

210

175

3

ХУД

144

150

255

4

ЧД

70

160

344

5

ЧД

126

100

100

 

 

 

670

924

 

620+924=1544

6. 2017-2018 оны хичээлийн жилд төрийн бус өмчийн 36 цэцэрлэгт 2266 хүүхэд элсэн суралцана.

Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг 2017 оны 08 дугаар сарын 01-нээс 10-ны өдрүүдэд хүлээн авна.

7. Байгууллагын цэцэрлэг нээх үйл ажиллагааг дэмжиж мэргэжил, аргазүйн удирдлагаар хангаж ажиллана. 2017-2018 оны хичээлийн жилд дараах байгууллагууд цэцэрлэг нээж ойролцоогоор 230 орчим хүүхэд элсэн суралцах төлөвтэй.

Гэрлэх ёслолын ордон: 1 бүлэг 25 хүүхэд (СБД 143-р цэцэрлэг)

 

 

ХУД ЗДТГ

2 бүлэг 50 хүүхэд (ХУД 41-р цэцэрлэг)

 

 

ТЭЦ-3

 

5 бүлэг дунджаар 100 хүүхэд (ХУД 72-р цэцэрлэг)

 

БХЯ

 

 бүлэг   хүүхэд (БЗД 172-р цэцэрлэг)

ХНХЯ

 

2 бүлэг 50 хүүхэд (ЧД 37-р цэцэрлэг)

 

 

            8. Нийслэлд цэцэрлэггүй 25 хороо байгаа нь нийт хорооны 16.4 хувийг эзэлж байна. (СХОХ-ийн дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргана.)

9. 2016-2017 оны хичээлийн жилд гэр цэцэрлэгийн тоо 20-оор нэмэгдэж, төрийн өмчийн 33 цэцэрлэгийн 66 гэр бүлэгт 1840 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан. (ХШҮХ-ийн дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргана.)

10. 2016-2017 оны хичээлийн жилд 24 цагийн үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 16, төрийн бус өмчийн 2 нийт 18 цэцэрлэгийн 56 бүлэгт 2340 хүүхэд суралцан боловсрол эзэмшсэн. (Бие даасан цэцэрлэгүүд:94,100,106, 70, ХКС-4, 28; Бүлэг нээсэн цэцэрлэгүүд: 76, 97, 133, 62, 63, 54, 78, 116,117, 170, “Буман жаалууд”, “Тэнүүн төгөл”)

 

 

Мэргэжилтэн З.Болормаа

                                                                  2017.07.24.