НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГТ “ЦАХИМ БҮРТГЭЛ, ЭЛСЭЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ЗӨВЛӨМЖ

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГТ “ЦАХИМ БҮРТГЭЛ, ЭЛСЭЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ЗӨВЛӨМЖ

          Нийслэлийн түвшинд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчийн цэцэрлэгүүд шинээр барих болон өргөтгөх, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд нэмэлт элсэлт зохион байгуулах замаар хүчин чадлыг бүрэн ашиглах, хувилбарт сургалтын үйлчилгээг өргөжүүлэх зэрэг ажлуудыг амжилттай хэрэгжүүлж ирлээ.

          Гэсэн хэдий ч 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний гадна 63458 хүүхэд байгаагийн 70.4 хувь буюу 44500 нь Улаанбаатар хотод харьяалалтай байна. Монгол Улсын нийт хүн амын 10.0 гаруй хувь болох 300 000 орчим хүн ам бүхий 25 хороо цэцэрлэггүй, 97 (45.8%) цэцэрлэгийн  хүчин чадал хамран сургах тойргийн хүүхдэдээ хүрэлцдэггүй дүн мэдээтэй.  

Энэхүү эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлаас үүсдэг хүндрэлтэй асуудал нь нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хүүхдийн элсэлтийн бүртгэл юм. 2017-2018 оны хичээлийн жилийн шинэ элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулах ажлыг эхлүүлэхтэй холбогдон дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

I.Дүүргийн боловсролын хэлтсүүдэд

  1. Төрийн өмчийн цэцэрлэгт  шинээр элсэх  хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион  байгуулах бэлтгэл ажлыг сайтар ханган, хэрэгжилтийн явц, үр дүнг тооцон ажиллах
  2. Төрийн өмчийн цэцэрлэгүүдээс шинээр зохион байгуулах элсэлтийн хяналтын болон бүлгийн тоог тус тус хүлээн авч товлосон хугацаанд холбогдох байгууллагад албан бичгээр хүргүүлэх
  3. Мэдээлэл технологийн газраас зохион байгуулах сургалтад  цэцэрлэгийн эрхлэгчдийг бүрэн хамруулах (2017 оны 08 дугаар сарын 09-нд 10.00 цагт Багшийн хөгжлийн ордон)
  4. Төрийн өмчийн цэцэрлэгийн хамран сургах тойргийн дагуу,  “Цахим элсэлт”-ийн өмнө дүүргийн хэмжээнд ажлын хэсэг байгуулан зорилтот бүлгийн хүүхдийг бүртгэж явц, үр дүнг тайлагнах
  5. Иргэд цахим хэлбэрээр хүүхдээ бүртгүүлэхдээ мэдээлэл, утасны дугаараа үнэн зөв оруулах талаар таниулан сурталчлах ажлыг 07 дугаар сарын 25-аас 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулах
  6. Шинээр элсэх хүүхдийн тоо, хяналтын тооноос давсан цэцэрлэгүүдэд “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг 08 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулж, хяналт тавьж ажиллах
  7. “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааны техникийн асуудлыг хариуцах ажилтныг томилох, заавар, аргачлалаар хангаж ажиллах 
  8. “Цахим элсэлт”-ийг зохион байгуулах анги танхимыг бэлтгэх, оролцогч талуудын (цэцэрлэг бүрээс эрхлэгч, хорооны ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид) төлөөллийг  бүрэн хамруулах асуудлыг хариуцан, удирдлагаар хангаж ажиллах
  9. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг хүлээн авах тусгай утасны дугаар гарган иргэдэд мэдээлэх, ирсэн мэдээлэл, санал гомдлыг хүлээн авч эцэслэн шийдвэрлэж ажиллах[1]
  10. Элсэлтийн мэдээллийг Нийслэлийн Боловсролын газарт 2017 оны 09 дүгээр сарын 05-ны дотор тайлагнах

II. Цэцэрлэгийн эрхлэгчдэд

“Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах”[2] хуулинд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллана.

  1. Элсэлтийн цахим бүртгэлийг цэцэрлэгийн эрхлэгч, эрхлэгчийн түр эзгүй үед арга зүйч удирдан зохион байгуулах
  2. Цэцэрлэгүүд өнгөрсөн хичээлийн жилийн суралцагчдыг үргэлжлүүлэн, 2015 онд төрсөн хүүхдийг шинээр элсүүлэн сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх
  3. 2015 оны 9-12 сард төрсөн хүүхдүүд элсэн орох эрх авсан тохиолдолд 2 нас хүртэлх хугацаанд  цэцэрлэгт явах эсэх асуудлыг  шийдвэрлэх (2 нас хүрэх хугацаа хүртэл цэцэрлэгт яваагүй тохиолдолд орон тоо нь хадгалагдахаар зохицуулалт хийж болно.)
  4. Өмнөх хичээлийн жилийн суралцагчид, шинээр элсэх зорилтот бүлгийн хүүхдүүдийн бүртгэлийг комисс томилон уламжлалт аргаар зохион байгуулах
  5. Зорилтот бүлгийн хүүхдүүдийг холбогдох баримт бичгийн бүрдэлтийг үндэслэн бүртгэх
  6. Шинэ элсэлтийн хяналтын тоог өнөөгийн нөхцөл байдал, цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн нэг бүлэгт байх хүүхдийн тоог 40-өөс ихгүй байхаар тооцож тогтоох
  7. Тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийг 20 хүртэл хувиар тооцож нэмж элсүүлэх
  8. Шинээр элсэлт авах бүлэг, хүүхдийн хяналтын тооны талаарх мэдээллийг зохих хугацаанд  дүүргийн Боловсролын хэлтэст хүргүүлэх
  9. Шинээр элсэх хүүхдүүдийн цахим элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, дүнг нэгдсэн бүртгэлд оруулж бүлэг хуваарилалтыг хийх
  10. “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаанд холбогдох төлөөллийг бүрэн хамруулж зохион байгуулах
  11. Эцэг эх, асран хамгаалагчдыг элсэлтийн цахим бүртгэлтэй холбогдох  мэдээлэл, заавар, аргачлалаар ханган ажиллах
  12. Тухайн цэцэрлэгт цахим бүртгэлээр бүртгэгдэж, элсэн орох эрх нь нээгдсэн хүүхдүүдийн мэдээллийг цэцэрлэгийн гадна, дотор орчинд нээлттэй тавьж эцэг эх, асран хамгаалагчдыг мэдээллээр ханган, шуурхай үйлчлэх
  13. Хичээлийн жилийн явцад шинээр элссэн болон шилжин явсан хүүхдийн мэдээллийг цаг хугацаанд нь цахим бүртгэлд оруулж байх
  14. Элсэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэл дууссанаас хойш 3 хоногийн дотор багтаан дүүргийн боловсролын хэлтэст хүргүүлэх буюу байгууллагын цахим хуудсанд байршуулах ажлыг зохион байгуулах
  15. Цахим хэлбэрээр бүртгүүлэх боломжгүй иргэдэд туслах ажилтныг цэцэрлэг дээр 08 дугаар сарын 10-ны өдрөөс ажлын цагаар тогтмол ажиллуулах

III. Эцэг эх, асран хамгаалагчдад

Бүртгүүлэхдээ дараах шаардлагыг хангасан байна.

1.    Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх

2.    Цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн оршин суугаа хорооны хамран сургах тойргийн цэцэрлэгийг сонгох

3.    Цахим хэлбэрээр бүртгүүлэх боломжгүй иргэд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх

4.    Утасны дугаараа үнэн зөв оруулсан тохиолдолд утсанд цахим элсэлтийн сонголтын хариу очихыг анхаарах

5.    Зорилтот бүлэгт хамаарах дараах иргэд холбогдох материалыг бүрдүүлсэн байх 

Шалгуур

Бүрдүүлэх материал

1

Бүтэн өнчин хүүхэд

 

Асран хамгаалагч тогтоогдсон. 

 

1.    Асран хамгаалагч тогтоосон тухай дүүргийн Засаг даргын захирамж

2.    Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх

3.    Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ

4.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

5.    Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт

6.    Холбогдох бусад бичиг баримт

Асран хамгаалагч тогтоогдоогүй.

 

1.    Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ

2.    Асран хамгаалж буй хүний иргэний үнэмлэх

3.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

4.    Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт

5.    Холбогдох бусад бичиг баримт

2

Хагас өнчин хүүхэд

 

Эцэг нас барсан.

1.    Эцгийн нас барсан гэрчилгээ

2.    Эхийн иргэний үнэмлэх

3.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

4.    Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт 

5.    Холбогдох бусад бичиг баримт

Эх нас барсан.

1.    Эхийн нас барсан гэрчилгээ

2.    Эцгийн иргэний үнэмлэх

3.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

4.    Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

5.    Холбогдох бусад бичиг баримт

Шүүхийн шийдвэртэй.

1.    Шүүхийн шийдвэр 

2.    Асран хамгаалж буй эцэг болон эхийн иргэний үнэмлэх

3.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

4.    Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт 

5.    Холбогдох бусад бичиг баримт

3

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд

Эмнэлэг хяналтын комиссын  хурлаар тогтоогдсон.

1.    Дүүргийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэр /Байнгын асаргаа, бэрхшээл тодорхойлсон./

2.    Тэтгэвэр, тэтгэмжийн дэвтрийн хуулбар

3.    Эцэг, эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх

4.    Хүүхдийн төрсний гэрчилгээ

5.    Гурвалсан гэрээ

6.    Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт 

7.    Холбогдох бусад бичиг баримт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6.    Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ цахим хэлбэрээр бүртгүүлсний дараа цахим элсэлт хэзээ, хаана болох талаарх мэдээллийг цэцэрлэгийн захиргаа болон холбогдох мэдээллийн хэрэгслээр авах

7.    “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийн дараа цэцэрлэгт элсэн орсон тохиолдолд хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах

8.    Хичээлийн болон ариун цэврийн хэрэглэлтэй холбоотой зардлыг хариуцах

9.    Цэцэрлэгийн үйл ажиллагааны дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх

10. Цэцэрлэг, багшид хүүхдийн хувийн онцлог, хөгжлийн талаарх мэдээллийг өгөх

11. Хүүхэд сурч, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах[3]

12. Хүүхдээ бүртгүүлэхдээ байгууллага болон бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандах

Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ

  1. Цэцэрлэгт шинээр элсэх 2015 оны буюу 2 настай хүүхдүүдийн “Цахим бүртгэл” 2017 оны 07 дугаар сарын 25-аас 08 дугаар сарын 24-ний  өдрүүдэд; 
  2.  Өмнөх хичээлийн жилийн суралцагчид, шинээр элсэх зорилтот бүлгийн хүүхдүүд болон тухайн цэцэрлэг 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг  хамтатган, уламжлалт аргаар 2017 оны 08 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд ажлын цагаар;
  3. 2 настай хүүхдүүдийн  “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа  2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 10.00 цагт бүх цэцэрлэгт тус тус зохион байгуулагдана.

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

 

[1]Монгол Улсын хууль Иргэдээс тєрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан єргєдєл, гомдлыг шийдвэрлэх тухай 8.2, 14.1.1.

[2] Монгол Улсын хууль Сургуулийн өмнөх боловсролын тухай 11.1.5.

[3] Монгол Улсын хууль Сургуулийн өмнөх боловсролын тухай 14.2.1, 14.2.3, 14.2.6