НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРЫГ ЦАХИМ БҮРТГЭЛ, ЭЛСЭЛТИЙН СИСТЕМИЙН ТАНИЛЦУУЛГА СУРГАЛТАНД ХАМРУУЛАВ.

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРЫГ ЦАХИМ БҮРТГЭЛ, ЭЛСЭЛТИЙН СИСТЕМИЙН ТАНИЛЦУУЛГА СУРГАЛТАНД ХАМРУУЛАВ.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл-мэдээллийн нэгдсэн удирдлагаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор цахим бүртгэлийн систем хийгдсэн.

2017 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 14 цагт Багш хөгжлийн ордны хурлын танхимд төрийн өмчийн 217 цэцэрлэгийн эрхлэгч, багш нарт цахим бүртгэлийг хэрхэн хийх, цахим элсэлтийг хэрхэн явуулах талаар сургалтыг амжилттай явууллаа.

Цахим бүртгэлийн системээр бүртгүүлэх боломжгүй 2 настай хүүхдүүдийг 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн бүх цэцэрлэг дээр нэгдсэн журмаар багш ажилтнууд цахимаар бүртгэнэ.

08 дугаар сарын 25-ны 10 цагт элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр санамсаргүй сонголтын аргаар онлайн сугалааг зохион байгуулна.

Бүртгүүлсэн хүүхэд бүрийн эцэг эхчүүдэд “Таны хүүхэд цэцэрлэгт хамрагдсан, хамрагдаагүй” гэсэн хариу мессеж бүртгэлтэй гар утасны дугаарт очих болно.