ЦАХИМ БҮРТГЭЛЭЭР БҮРТГҮҮЛЖ БУЙ 2 НАСТНУУД БОЛОН 3-5 НАСТНУУДЫН ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ДУУСНА

ЦАХИМ БҮРТГЭЛЭЭР БҮРТГҮҮЛЖ БУЙ 2 НАСТНУУД БОЛОН 3-5 НАСТНУУДЫН ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ДУУСНА

БҮРТГЭЛ:

1.   Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хүмүүжиж байсан 3-5 настнууд болон тухайн цэцэрлэг нь шинээр 3-5 насны хүүхдийг элсүүлэн авах бол бүртгэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд ажлын цагт уламжлалт аргаар тухайн цэцэрлэг дээр нь бүртгэлийг зохион байгуулж байна.

2.   Тухайн цэцэрлэг онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийг 20 хүртэл хувиар тооцож нэмж элсүүлж болох бөгөөд бүртгэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар тус тус зохион байгуулна.

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:

2017 оны 08 дугаар сарын 25-ны 10 цагт элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр санамсаргүй сонголтын аргаар цахим системээр сонгон шалгаруулалтыг цэцэрлэгийн элсэлтийн комисс зохион байгуулна.

Элсэлтийн үйл ажиллагааг үнэн бодит, эцэг эхчүүдэд ил тод нээлттэй, шударга явуулж элсэлтийн талаарх мэдээ, мэдээллийг цахим сайтад нийтэд мэдээлнэ.

Бүртгүүлсэн хүүхэд бүрийн эцэг эхчүүдэд “Таны хүүхэд цэцэрлэгт хамрагдсан, хамрагдаагүй” гэсэн хариу мессеж бүртгэлтэй гар утасны дугаарт очих болно.