ЦАХИМ БҮРТГЭЛД 76,898 ХҮҮХЭД БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА

ЦАХИМ БҮРТГЭЛД 76,898 ХҮҮХЭД БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА

 

2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Нийслэлийн Төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэлд 76,898 хүүхэд бүртгүүлээд байна. Цэцэрлэгийн цахим бүртгэл 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 08 дугаар сарын 24-ний 09:00 цагаас элсэлт авах хүүхдийн хяналтын тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр санамсаргүй түүврийн аргаар цахим системээр элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна. Цахим элсэлтийн дүн эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр очно.

Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамрагдсан эсэхийг заавал цэцэрлэг дээр очиж мэдэх шаардлагагүй бөгөөд цахим системийн Шалгах цэс рүү тухайн өдрийн 10 цагаас эхлэн нэвтэрч хүүхдийнхээ бүртгэлийн дугаараар шалгах боломжтой юм.