НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН “ЦАХИМ ЭЛСЭЛТ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН “ЦАХИМ ЭЛСЭЛТ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА

 

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн “Цахим бүртгэл”-ийн үйл ажиллагаа 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд нийтдээ 90554 хүүхэд бүртгүүлсэн байна.

Өнөөдөр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг болон холбогдох албаны хүмүүс Сүхбаатар дүүргийн143 дугаар цэцэрлэгийн  цахим элсэлтийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус цэцэрлэгийн хувьд 2 настай 95 хүүхэд бүртгүүлснээс өнөөдөр 60 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож элсүүлэхээр боллоо.

Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн өмчийн 227, төрийн бус өмчийн 443 нийт 670 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, хамран сургалт 77.6 хувьтай байсан.