НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГТ 2 НАСТАЙ ХҮҮХДИЙН “БҮРТГЭЛ, ЭЛСЭЛТ”-ИЙГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ЗӨВЛӨМЖ

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГТ 2 НАСТАЙ ХҮҮХДИЙН “БҮРТГЭЛ, ЭЛСЭЛТ”-ИЙГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ЗӨВЛӨМЖ
2020 оны 09 дүгээр сарын 16
Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 103 дугаар тогтоол, БШУ-ны сайдын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/63 дугаар тушаалын дагуу хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх болон 2 настай хүүхдийг элсүүлэн сургах арга хэмжээтэй холбогдох зөвлөмжийг хүргэж байна.
I.Дүүргийн боловсролын хэлтсүүдэд
- Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн “Дунд”, “Ахлах”, “Бэлтгэл” бүлгийн хүүхдийн тоог нягтруулан бүлэг зохион байгуулалтыг хийх
- Цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжид тулгуурлан 2 настай хүүхдийг элсүүлэх зохион байгуулалтыг хийх
- 2 настай хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулахтай холбогдуулан админаар ажиллах албан тушаалтныг томилох, Мэдээлэл, технологийн газраас админ эрх авах, чиг үүргийг тодорхойлох асуудлыг хариуцан гүйцэтгэх
- 2 настай хүүхдүүдийн хяналтын тоог шинэчлэн гаргах, цэцэрлэгийн хаягийн болон дундын мэдээллийн санд баяжуулалт хийж хянах, шинэ хаяг оноох, цэцэрлэг нэмж, хасах бүртгэл хийх зэрэг асуудлыг орон нутгийн түвшинд шийдвэрлэн ажиллах
- 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9.00 цагаас 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14.00 цаг хүртэлх хугацаанд ажлын цагаар БШУЯ-ны харьяа Боловсролын мэдээлэл технологийн төвд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд түргэн шуурхай мэдээлэл өгөх чиг үүрэг бүхий албан тушаалтныг томилон хуваарийн дагуу ажиллах нөхцөлөөр ханган хяналт тавих
- Зохион байгуулагдах сургалтад холбогдох албан тушаалтнуудыг бүрэн хамруулах
- Бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийг мэдээллээр хангах, ирсэн санал хүсэлтийг хүлээн авч эцэслэн шийдвэрлэх[1]
- Бүлэг зохион байгуулалт, элсэлтийн талаарх мэдээллийг дүгнэлт, саналын хамт Нийслэлийн Боловсролын газарт 2020 оны 09 дүгээр сарын 22-ны дотор ирүүлэх
II. Төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгчдэд
- Цахим бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангаж хариуцан гүйцэтгэх, иргэдийг мэдээллээр тухай бүрд ханган ажиллах
- “Дунд”, “Ахлах”, “Бэлтгэл”-ийн нэг бүлэгт 40-өөс ихгүй хүүхэд байхаар зохион байгуулалт хийх
- 2 настай хүүхдүүдийн хяналтын тоог шинэчлэн гаргах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй хаяг байршлын тулгалт хийх ажлыг хариуцан цаг хугацаанд нь шийдвэрлэн ажиллах
- Шинээр элссэн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчтай шинэчилсэн загварын дагуу гэрээ байгуулах
- “Бүртгэл, элсэлтийн”-ийн үйл ажиллагааг цэцэрлэг дээр бэлтгэл сайтайгаар холбогдох төлөөллийг бүрэн оролцуулж зохион байгуулах ба дүнг иргэдэд нээлттэй мэдээлэх
III. Эцэг эх, асран хамгаалагчдад
- Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
- Амны хаалт зүүсэн байх, дарааллын журмыг баримтлах
- Цэцэрлэгийн зүгээс тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэх
- Хугацаа
Цахим бүртгэл:
Эцэг эх, асран хамгаалагчид 2018 онд төрсөн 2 настай хүүхдийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны 9:00 цагаас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14:00 цаг хүртэлх хугацаанд tsetserleg.ulaanbaatar.mn системд бүртгүүлнэ.
- Бүртгүүлэхдээ tsetserleg.ulaanbaatar.mn-д хандан хүүхдийн регистрийн дугаар болон доорх нэг удаагийн зурган кодыг зөв бичиж “Шалгах” товчийг дарснаар хүүхдийнхээ мэдээлэл рүү орно.
- Нэвтэрч ороход таны хүүхдийн болон оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
- Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
- Таны гар утсанд бүртгэлийн 6 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, “Бүртгэл баталгаажуулах” товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ. Тус 6 оронтой тоог хадгалж аваад устгаж болохгүйг анхаарна уу.
- Бүртгэлийг “Шалгах” цэсээр нэвтрээд хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан “Хайх” товчийг дарж шалгаж болно.
Цахим элсэлт:
- Элсэлтийн комисс шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг зохион байгуулна.
- “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд дүнгийн мэдээлэл нь эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр очно. Лавлах утас: 75778080
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР
[1]Монгол Улсын хууль Иргэдээс тєрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан єргєдєл, гомдлыг шийдвэрлэх тухай 8.2, 14.1.1.